Шинийн нэгний өдөр ТЦА-д зам тээврийн ослын 230 дуудлага ирж, 204 осол бүртгэгдсэн ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 зөрчил илрүүлсэн байна. Цагдаагийн алба хаагчид орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.