Д витамины ач холбогдол сэдвээр ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга, Анагаах ухааны доктор Л.Энхсайхан мэдээлэл зөвлөгөө өглөө.
Тэрбээр, Д амин дэмийг маш өвөрмөц даавар гэж үздэг. Хүний биед Д2, Д3 амин дэм нийлэгждэг. Д3 нь хоол хүнс болон нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бол Д2 нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс нийлэгждэг.
Баяжуулсан хүнс болон загаснаас Д амин дэмийг авч болох ба энэ нь элэг, бөөрөнд хувирч өөрийн үйлчилгээг үзүүлнэ. Элэг, бөөрөнд хувирсан Д витамин хамгийн идэвхтэй нийлэгжиж, эд эсийн түвшинд хүргэдэг.
Д амин дэм тархи, нойр булчирхай, бөөр, ходоод, сэрээ булчирхай зэрэг хүний биеийн 37 эд эрхтэнд хүрч нийлэгждэг.