Хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. Сар шинийн баярын өдрүүдээр түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээг танилцуулж байна.
Нэг удаад гурван ширхэг бууз, нийслэл салат, хонины чанасан мах нэг зүсэм, чацарганы ундаа, шоколадтай чихэр, сникерс идэхэд 1,284 ккал илчлэг авдаг байна. Харин хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээ нас хүйсээс хамаараад 980-2,700 ккал байдаг аж.