Өчигдөр Улаанбаатарын шалган нэвтрүүлэх долоон цэгээр 11 мянган тээврийн хэрэгсэлтэй, 31 мянган иргэн хотоос гарчээ. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалтыг тавьж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийг зорьж буй хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.