“Spotify Technology” компани өөрсдийн аудио стриминг платформ дээрээ COVID-19-ийн талаар худал мэдээлэл тараахыг хязгаарлах чиглэлд арга хэмжээ авахаар боллоо.
Тус компани үйлчилгээнд нь ямар мэдээлэл ашиглах болон ашиглгүй байхыг заасан дотоод дүрмийг гаргасан байна. Ингэснээр хэрэглэгчдийг цар тахлын талаар илүү мэдээлэлтэй подкастуудад чиглүүлнэ гэж үзэж байгаа аж.
Тус плафтормд подкаст хийдэг Рои Роганыг худал мэдээлэл тараасан гэсэн шалтгаанаар 270 эрдэмтэн хамтран нээлттэй захидал хүргүүсэн бол Канадын хоёр дуучин дээрх платформоос дуунуудаа устгуулаад байгаа юм.