АНУ удахгүй Украинтай хиллэдэг Зүүн Европын хоёр улс болох Польш, Румынд нэмэлт 3000 цэргээ байршуулна гэж Пентагон мэдэгдлээ. Үүнттэй холбоотойгоор Владимир Путин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярьж, "Киев Минскийн хэлэлцээрийг зөрчлөө” гэж мэдэгдснийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдээлжээ.
Европ руу нэмэлт хүч илгээх нь АНУ холбоотнуудаа хамгаалахад бэлэн байгааг харуулна гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв. Польш, Румын хоёр хоёулаа НАТО-гийн гишүүн. юм. Кирби хэлэхдээ, "Ноён Путинд ний нуугүй хэлэхэд НАТО бол АНУ болон манай холбоотнуудын аль алинд нь чухал гэсэн мессежийг дэлхий дахинд илгээх нь бидэнд чухал" гэжээ.
Ройтерс агентлаг нэрээ нууцалсан АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр эдгээр 3000 цэргээс 2000-г нь АНУ-ын Хойд Каролина дахь баазаас Польш руу шууд, харин Герман дахь баазуудаас.1000 цэргийг Румын руу шилжүүлнэ.
Өнгөрсөн долоо хоногт Пентагон Европ руу илгээхээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн гэж зарласан 8500 цэргийн тоонд энэ 3000 цэрэг ороогүй байна.
Гэхдээ Пентагоны төлөөлөгч мөн эдгээр ангиудыг Украины нутаг дэвсгэрт байршуулахгүй, мөн Польш, Румынд бүрмөсөн шилжүүлэхгүй, харин одоогийн нөхцөл байдлын хариу үйлдэл болгон түр хугацааны арга хэмжээ гэж батлав. Эдгээр хоёр улсад угаас Америкийн армийн цөөн тооны ангиуд байдаг..
"Уолл Стрит Жорнал" сонины нэрээ нууцалсан албан тушаалтнууд Пентагон хэдэн мянган цэргийг (бэлэн байдалд байгаа 8500 цэргээс гадна) НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудад байрлуулахад бэлэн байхыг тушаажээ.
АНУ болон НАТО-гийн орнуудын тагнуулын мэдээллээс иш татан Орос улс Украины хил дээр урьд өмнө байгаагүй олон тооны цэргээ бөөгнөрүүлж, халдлага хийхээр бэлтгэж магадгүй гэж мэдэгд эж байгаа.
Харин Москва энэ хардлагыг үгүйсгэж байгаа ч АНУ Украиныг хэзээ нэгэн цагт НАТО-д элсүүлэх санаагаа орхиж, 1997 оны хил рүү цэргээ татахыг шаардаж байгаа юм.
Гэвч НАТО болон АНУ эдгээр хариуд Украин, Зүүн Европын талаарх Москвагийн шаардлагыг няцааж, Украин, Гүрж, Молдавын нутаг дэвсгэрээс цэргээ гаргаж, Европ дахь Зэвсэгт хүчнийг хязгаарлах гэрээний хэрэгжилтэд эргэн орохыг Орост санал болгож байна. Түүнчлэн Европын аюулгүй байдал, зэвсгийн хяналтыг хангах бусад асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байнагэж байгаа юм.