Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос сар бүр шилдэг бөхийг шалгаруулахаар болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний гранпригийн 53 кг-ын жинд түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяаг тодорлоо.
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа нь өнгөрсөн долоо хоногт Красноярскт дөрөв барилдахдаа ердөө 2 оноо алдаж түрүүлсэн юм. Түүнчлэн шилдэг эрэгтэй тамирчнаар Ярыгиний нэрэмжит тэмцээний 97 кг-ын жинд түрүүлсэн олимп, дэлхийн аварга Кайл Снайдер (АНУ), сонгомол бөхийн шилдгээр "Загреб опен"-ий 97 кг-д түрүүлсэн Феликс Балдууф (Норвеги) нар тодорлоо.