ЭМЯ-аас өгч буй мэдээллээр 2022.02.03-ны өдрийн 11:00 цагийн байдлаар коронавируст халдварын батлагдсан 694 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс Улаанбаатар хотод 428, аймаг, орон нутагт 266 тохиолдол бүртгэгджээ. Халдвараар нийт 8027 хүн хэвтэн эмчлүүлж байна.