Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Францын Орлеон хотын төв эмнэлгийн эмч Жан Франсуа Виала, Бэртран Мюкенштарм, Лоран Брэт, хатагтай Сабин Рэно нарыг “Найрамдал” медалиар шагнав. Шагналыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЭСЯ-нд гардуулав.
Эдгээр эмч нь Монгол Улсын Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй 2000 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж жил бүр манай улсад ирж, үзлэг оношилгоо хийх, орчин үеийн анагаах ухааны шилдэг арга барилд эмч сувилагчдыг сургах, түүнчлэн монгол мэргэжил нэгтнүүдээ Францад хүлээн авч нарийн мэргэшүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн юм.