“Бээжин 2022” өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслол маргааш болно. Бээжингийн өвлийн олимп 2022.02.04-2022.02.20-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд олимпын наадмын мөсний төрлүүд Бээжин хотноо, цасны төрлийн тэмцээн уралдаанууд Жанчхүү /Жан-зя-коу/-д болох юм. Харин паралимпын наадам нь 3 дугаар сарын 4-13-нд болох хуваарьтай.