Б.Рэнцэнханд: ХҮҮХЭД ӨВДСӨН үед заавал мэдэж байх ёстой мэдээллүүд

2022-2-3
1140

ЧДЭМТ-ийн Хүүхдийн ерөнхий зохицуулагч эмч Б.РЭНЦЭНХАНД

Эцэг эхчүүд хүүхдэдээ ямар нэг  өвчний шинж тэмдэг илрэхээр эмчид хандах ёстойгоо мэддэг. Харин эмчид үзүүлээд ямар нэг өвчин эмгэг байгааг оношлоод эмчилгээ сувилгааны зөвлөмж өгсний дараа  “Хэзээ эргэж үзүүлэх” талаар эмч бүр зөвлөдөг таван шинж байгаа. Гэтэл энэ  шинжүүдийг ойлгохгүй гарснаас хүүхдээ хүндэрч байгааг мэдэхгүй, цаг алдаж эмнэлэгт хандсанаар хүүхдийг эрсдэлд оруулах тохиолдол элбэг байдаг тул энэ талаар дэлгэрэнгүй  ярья.  

Ямар нэг өвчтэй 2 сараас 5 нас хүртэлх насны  хүүхдэд  дараах шинжүүдээс аль нэг нь буюу дараах 3 шинж илэрвэл эмчид яаралтай хандах шаардлагатай . Үүнд:

  1. Уух буюу хөхөхдөө муудах
  2. Өвчин хүндрэх / Бие нь муудах /
  3. Халуурах

 Уушгины хатгалгаагүй: ханиад шуухинаатай хүүхэд

  1. Амьсгал олшрох
  2. Амьсгал саадтай болох

 Суулгалттай хүүхдэд

  1. Баас цустай болох
  2. Уухдаа муудах

Уух буюу хөхөхдөө муудах гэдэг нь ээж нь хүүхдээ  хөхөө хөхүүлэх  үед сорох буюу хөхөх чадваргүй болох, урьд нь уудаг байсан ус, ундаа, цай шөл, хросол гэх мэт шингэн зүйлийг хүүхдэд өгөхөд ууж, залгих чадваргүй болох үеийг хэлэх юм. Харин хөхөө хөхдөг хүүхэд хамар нь битүүрсэн үед хөхөө хөхөхөд бэрхшээлтэй байдаг учир хөхүүлэхээс өмнө хамрыг нь сайн цэвэрлэсний дараа хөхүүлж үзэх хэрэгтэй юм.

Өвчин хүндрэх гэдэг нь ямар нэг өвчний шинж тэмдэг илрээд  аль нэгэн эмнэлгийн эмчид үзүүлээд заасан эмчилгээг хийж байтал хүүхдийн  биеийн байдал үзүүлсэн үеэсээ дордох, хүндрэх, унжийх, сэрж чадахгүй унтаарах /сэгсэрч сэрээхэд сэрж чадахгүй  болох/ зэрэг үеийг хэлж байгаа юм.

Хүүхдийн суганы халуун 37,5 градусаас дээш болохыг ХАЛУУРАЛТ гэдэг. Халуурна гэдэг бол  ямар нэг өвчний эсрэг хүний дархлааны систем ажиллаж байна гэсэн үг учир яаран буулгах хэрэггүй.

Ер нь бол 38 градусаас дээш халуурвал өндөр халууралт гэж үзээд халуун буулгах эмчилгээг хийхийг эмч бид нар зөвлөдөг боловч халуурахаараа амархан татдаг, манайхны ард иргэдийн ярьж заншсанаар тархины даралттай, халууралт даадаггүй  эмзэг хүүхдэд бол  халууны эмийг заавал 38 градус хүрэхээр нь  өгнө гээд байж болохгүй эмчийн заасан эмийг тохирох тунгаар уулгах нь зүйтэй.

Бас нэг зүйл анхааруулж хэлэхэд:  Халуурсан хүүхэд хацар нь улайгаад, гар хөл нь халуун оргиод байвал харьцангуй хор аюул багатай өвчин байх  магадлалтай. Харин  нүүр царай нь цонхийж цайгаад, гар хөл  маш  хүйтэн байвал  энэ нь хүнд өвчний шинж байх учир эх эцгүүд үүнийг сайн анзаарч  аль болох эрт эмнэлэгт хандах  хэрэгтэй байдаг.   

Хүүхдийн амьсгал олширсон эсэхийг мэдэхийн тулд хүүхдийг тайван үед  жишээ нь нь уйлаагүй, унтаж байх үед нь хүүхдийн амьсгалыг 1 минутад тоолоход

  • 2 сараас 12 сар хүртэл настай хүүхэд 50 буюу түүнээс дээш, 
  • 1-5 настай хүүхэд 40 буюу түүнээс олон болсон байвал уушгины хатгалгаа болсныг илтгэнэ.  

Амьсгалын тоог эцэг эхчүүд өөрсдөө хувцсыг нь сөхөөд  цээжний хөдөлгөөнийг хараад тоолчхож болно. Дээрх хэлсэн тооноос олширсон байвал хатгаа болсныг илтгэдэг хамгийн энгийн бөгөөд хамгийн магадлалтай шинж тэмдэг байдаг. Мөн цээж хонхолзохыг ажиглана. Цээж хонхолзох шинж ажиглагдаж байвал уушгины хатгаа хүндэрснийг илтгэх  шинж байдаг.

Амьсгал саадтай болох  гэдэг нь хүүхэд амьсгалахад  цээж нь  хяхатнах,  амьсгал  исгэрсэн юм шиг  шуугиантай болох, цэрэнд бөглөрөх гэж байгаа юм шиг бүгшүүлж ханиалгах, ер нь амьсгалахдаа л нэг тээр саадтай юм шиг болсон тохиолдолд эмчид  хандах хэрэгтэй.

Суулгалттай хүүхдийн хувьд  шингэн бааж байснаа цустай болох, шингэн зүйл ууж чадахгүй болох / дээр дурдсан/ шинж илэрвэл яаралтай эмчид хандана.

Одоо нярай хүүхдэд ямар тохиолдолд эмнэлгийн тусламж хайх талаар ойлголт өгье.

Нярай хүүхэд гэдэг нь:  Төрснөөс хойш  0-2сар хүртэлх хүүхдийг  хэлнэ. Нярай хүүхдэд дараах шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

  1. Хөхөхдөө идэвх муудах:/Хөхөө огт хөхөж чадахгүй, эсвэл хөхөө огт сорж чадахгүй байхыг хэлнэ.
  2. Хөдөлгөөн муудах/Эрүүл нярайг сэрээхэд сарвалзаж идэвхтэй хөдөлж суниаж байдаг /хэвийн сэрүүн байгаа нярай хүүхэд 1 минутад гар хөлөө багагүй хөдөлгөж, толгойгоо эргүүлдэг.  Тэгвэл ингэж хөдөлж байна уу эсвэл түүнийг сэрээж цочрооход хөдлөхгүй шахам байна уу гэдгийг ажиглана гэсэн үг/
  3. Өвчин хүндрэх/хөхөндөө муудах, нойр хүрэх, шээс нь ховордох, эсвэл үргэлжлэн гиншигнэн уйлах гэх мэт муудах /
  4. ХалуурахНярай хүүхэд халуурсан буюу биеийн халуун буурсныг тэмтэрч үзнэ. Мөн халууны шилээрч үзэж болно. Нярай хүүхдэд 37,5 хэмээс дээш халуурч байвал  нянгийн хүнд халдвар байж болзошгүй байдаг тул  эмнэлгийн тусламж хайх хэрэгтэй.   

Эсвэл бие нь хөрөх / Мөн халдварын үед нярайн биеийн халуун 35,5 хэмээс доош буурч болно.  Тиймээс  аль ч тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Хэрэв халууны шил байхгүй бол хүүхдийн хэвлий дээр болон суганд гараа тавьж халуурсан буюу хэвийн бус хөрснийг тодорхойлно.

  1. Амьсгал олшрох/Хүүхдийн хувцсыг сөхөж цээжний хөдөлгөөнийг ажиглаж нэг минутад тоолно. /1  минутад 60-аас дээш байвал олширсон гэж үзнэ. Нярай хүүхдийн амьсгал илүү түргэн 1 минутад 50-иас дээш байх нь элбэг байх боловч 60 ба түүнээс дээш байх нь амьсгал олширсныг илтгэнэ.   Анх тоолоход 60 ба түүнээс дээш байвал давтан тоолно. Нярай хүүхэд амьсгалаа хэдэн секунд зогсоож  дараа нь түргэн түргэн амьсгалдаг учир давтан тоолдог учиртай .

Мөн амьсгал тоолох үедээ цээж хүчтэй хонхолзож байгааг анзаарах /  Гэвч нярайн цээжний  хана зөөлөн учир цээж  бага зэрэг хонхолзох нь хэвийн юм.

  1. Амьсгал саадтай болох: Амьсгалахад цээж нь хяхтнах, амьсгал исгэрсэн юм шиг шуугиантай болох, цэрэндээ бөглөрөх гэж байгаа юм шиг бүгшүүлж ханиалгах, амьсгал тасалдах, ер нь амьсгалахдаа л нэг тээр саадтай юм шиг болсон тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.

Гарын алга хөлийн ул шарлах:  Нярайн арьс салст шарлахыг нярайн шарлалт гэдэг. Нярайн шарлалт физиологийн ба эмгэг шарлалт гэж 2 янз байдаг.  Физиологийн шарлалт нь амьдралын 2-3 дахь хоногт эхэлж, 10-14 хоногтойд арилдаг. Энэ үед ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй, хөхөө сайтар хөхүүлж байх хэрэгтэй.

Эмгэг шаралтад дараах шинжүүд хамаардаг.

  • Төрсний дараах 24 цагт шарлалт илрэх
  • 2-3 хоногтой нярайн гар, хөл шарлах,
  • 3 хоногоос дээш настай нярайн гарын алга, хөлийн ул шарлах
  • Тиймээс эмгэг шарлалтын эдгээр шинжээс илэрвэл  эмчид хандаж,  эмчилгээ хийлгэх шаардлагатай байдгийг эцэг эхчүүд мэдэж байх нь чухал.

Эцэст нь дээрх хэлсэн эмнэлгийн тусламжийг хэзээ хайх вэ гэсэн шинжүүдийг сайтар анхаарч уншаад  өвдсөн үед нь хүүхдээ асарч сувилах, эмчийн  заасан эмүүдийг зааврын дагуу өгөөд, биеийн байдал нь дээрдэхгүй бол эмчдээ эргэж үзүүлж  цаг алдалгүй зөвлөгөө авч байгаарай. Учир нь эцэг эх, асран хамгаалагч нар  маань хүүхдэдээ дур мэдэн эм авч өгч  биеийн байдлыг улам  дордуулах, хугацаа алдах, өгч байгаа эмийн нэрийг анзаараагүйгээс  буруу эм сольж өгөх зэрэг  алдаа гаргах тохиолдол багагүй гардаг.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.