Өчигдөр Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 7 дуудлага бүртгэгдсэн байна. Тухайлбал СХД-3, ЧД-1, СБД-1, БЗД-2 удаа галын дуудлага иржээ. Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид дээрх гал түймрийн дуудлагуудаас нийт 85 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс гаргасан байна. Арц хүж болон ил задгай галаас гал гарах магадлал өндөр байгаа тул иргэдийг галын аюулгүй байдлаа хангаж сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.