Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.