БНАСАУ-ын сүүлийн 5 жилд туршсан хамгийн хүчтэй пуужингуудын зургийг нийтэлжээ

2022-2-3
308

БНАСАУ-ын сүүлийн таван жилийн хугацаанд туршсан хамгийн хүчтэй пуужингуудын зургийг барууны хэвлэлүүд нийтэлжээ. Сансраас авсан пуужингуудын зургуудад Солонгосын хойг болон ойр орчмын газруудыг харуулжээ.

БНАСАУ-ын сүүлийн 5 жилийн хугацаанд туршсан хамгийн хүчирхэг пуужингуудын зургууд өнөөдөр олон улсын хэвлэлүүдийн онцлох нийтлэл болж байна. БНАСАУ, өнөө өглөө "Hwasong-12" дунд зайн тусгалтай баллистик пуужин туршсанаа батлаад байна. Пхеньян сүүлийн нэг сард л гэхэд долоон удаа пуужин харвасан нь дээд амжилт тогтоож боллоо.

Тус улсын хамгийн сүүлийн туршилт олон улсын хамтын нийгэмлэгийн дунд алсын тусгалын пуужингийн туршилтаа сэргээж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Дунд тусгалын баллистик пуужин харвасан тухай ням гарагт Өмнөд Солонгос, Японы эрх баригчид анх мэдээлсэн. Энэ нь Хойд Солонгосын энэ сард хийсэн долоо дахь туршилт бөгөөд 2017 оноос хойш анх удаа ийм хэмжээний цөмийн цэнэгтэй пуужин хөөргөсөн юм.

2018 онд Умард Солонгос "Хвасон-12"-ыг зургаан удаа туршсан. Тэр дундаа Японы хойд хэсгийн Хоккайдо арлын дээгүүр хоёр удаа хөөргөжээ.  Пхеньян 2017 оны 11-р сард “Хвасон-15” тив алгасах баллистик пуужин хөөргөснөөс хойш анх удаа дунд болон хол тусгалын тусгалтай пуужин харваж байгаа нь энэ юм. Тэгвэл Умард Солонгосын ийнхүү пуужин туршсаар байгаа нь хоёр үйл явдалтай холбоотой анхаарал татах гэсэн  оролдлого гэж шинжээчид тайлбарлаж.

Нэг удахгүй болох өвлийн олимп бөгөөд нөгөө нь гуравдугаар сард болох БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль. Энэ хоёр үйл явдлаас үүдэн анхаарал татах гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: Mnb.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.