Өрнийн зурхай

2022-2-3
568

            ХОНЬ

Ирэх өдрүүдэд таны хувьд нөхөрлөлдөө ахиц дэвшил гаргаж, үүрэг хариуцлага мэдэрсэн өдрүүд байх нь. Буруу хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь таны эрч хүчтэй байдалд сөргөөр нөлөөлнө. Та эрүүл мэнддээ илүү их анхаараарай. Бусад хүмүүсийн сөрөг бодол таны амьдралд хэт их орон зай эзлэхгүй байх ёстой шүү. 

ҮХЭР

Ирэх өдрүүдэд та өөрөө өөртөө шинэчлэл хийх болно. Олон жилийн турш нууцхан дотроо тээж явсан хүсэл мөрөөдлүүдээ биелүүлж, өөртөө өөрчлөлт хийхэд тохирсон өдрүүд ирээд буйг санаарай. Ингэснээрээ та өөр хэн нэгний амьдралд ч урам зориг өгөх юм шүү. 

ИХЭР

Хүссэндээ хүрэхийн тулд танд юу хэрэгтэйг та сайн мэднэ. Таны хийж буй бүхэн танд болон таны хайртай хүмүүст зориулагдсан өөрчлөлт гэдгийг санаарай. Мөн одоо хийж буй өөрчлөлт тань цаашид олон жилийн турш үргэлжлэх зүйлийн эхлэл болно. Өөртөө итгэлтэй байдал, анхаарал төвлөрөлдөө өчүүхэн ч бүү эргэлз. 

МЭЛХИЙ

Та шинэ гэрээнд гарын үсэг зурж, зээл авах зэргээр олон шинэ өөрчлөлттэй байх нь. Эдгээр өөрчлөлтүүд тань бүгд танд ашигтай, хөнгөлөлттэй байна гэдэгт итгэж байна. Шинэ өөрчлөлтүүдийн ихэнх нь ажил хэргийнх байхаас гадна сэтгэл хөдөлгөсөн хайр дурлалын шинэ харилцаа ч үүсч магадгүй юм. Гэхдээ шудрагаар хэлэхэд харанхуйд буудахтай адил бас бус эрсдэл ч үүсч болзошгүйг санаарай. Мөнгө олохын тулд мөнгийг зарцуулах хэрэгтэй буюу тодорхой хэмжээний эрсдэл гаргахаас бүү ай. 

АРСЛАН

Хайр дурлалын харилцаанд тань цоо шинэ ахиц дэвшил авчрах нь. Та болон таны хайрт хоёулаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой хэмжээнд амжилтад хүрч, карьераа ахиулжээ. Тиймээс тус бүрдээ хил хязгаараа тохируулж, харилцаандаа нэмэлт үүрэг хариуцлага хүлээх цаг чинь болсон. Бүх зүйл өөрчлөгдөх нь хэцүү юм шиг санагдавч энэ нь өнгөрсөн бухимдлаа орхиж, ирээдүйн амлалтад анхаарлаа хандуулах сайхан боломж гэж ойлгоорой. 

ОХИН

Таны сэтгэл санаа үймэрч, бага зэрэг үймээн шуугиан дэгдэж болзошгүй юм. Сэтгэлдээ тээглэсэн бул хар чулуугаа гаргамаар санагдсандаа болзоот залуудаа, хүүхдийнхээ багшид муухай аашилчхаж магадгүй. Аль эсвэл бүр хаа хамаагүй номын клубийн хүмүүст ч уураа гаргаж мэдэх юм. Сэтгэлээ уудалсны дараа та хамаагүй тайвширсан мэт санагдаж болох ч, сэтгэл санаа хэлбэлзэлтэй байгаа хүн нь та ганцаараа биш гэдгийг санаарай. Хэн нэгэнтэй сөргөлдөх гэхээсээ илүү ойлголцохыг хичээ. 

ЖИНЛҮҮР

Таны амьдралд романтик харилцаа эсвэл цоо шинэ бүтээлч төслийн эхлэл болох нь. Та өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөртөө таатай орчин бүрдүүлэхийн тулд юу нь болж, юу нь болохгүй байгааг хангалттай сурч мэдсэн болов уу. Одоо харин мөрөөдөхөө болиод хийж эхлэх цаг ирлээ. Таны одоо эхлүүлж буй зүйл бол сэвэлзээд өнгөрөх салхи биш, урт хугацаандаа үр дүнгээ өгч үргэлжлэх юм байна. 

ХИЛЭНЦ

Та гэр бүл, хайртай хүмүүстээ анхаарал хандуулаарай. Аль болох гэртээ байж, эгч рүүгээ утсаар ярьж, дуртай хоолоо хий. Удаан хүсэж мөрөөдсөн зүйл тань биелэх боломжтой болж мэднэ. Удаан харж явсан нэгэнтэйгээ болзох ч юм уу мөрөөдлийн ажилдаа ярилцлага өгөх гээд юу ч байж болно. Ид шидийг бий болгохын тулд бусадтай ойр дотно харилцаагаа хадгалаарай. 

НУМ

Та өөртөө шинэ хуваарь, шинэ дадал зуршил төлөвшүүлэхэд тохиромжтой. Ингэхийн тулд тодорхой хэмжээний сахилга бат шаардлагатай, харин танд үүнийг хэрэгжүүлэх хангалттай эрч хүч, нөөц бололцоо байна. Та олны дунд өөрийгөө зарлаж, анхаарал татахыг хүсч байж болох ч хамгийн зөв зүйл бол гэртээ нам гүм байх юм шүү. 

МАТАР

Таны өөртөө итгэх итгэл онцгой нэмэгдэнэ. Танд үнэхээр л хүссэн амьдралаа бий болгоход шаардлагатай нөөц бололцоо хангалттай бий. Та бусдад буулт хийж, хэн нэгний стандартыг заавал дагаж мөрдөх шаардлагагүй. Өөрийн мэдрэмжээ дагах нь хамгийн чухал. Найз нөхөдтэйгээ уулзаж, дотор байгаа бүхнээ уудлаарай. Өглөөний кофетой болзоо зохиож, хүссэн бүхнээ ярь. Таны яриа тэдэнд таалагдана. 

ХУМХ

Оюун санааны хувьд ч, бие махбодийн хувьд ч өөрөө өөрийгөө сорих долоо хоног. Таны гэр бүлийн харилцаа, амьдралын бусад нөхцөл байдал сүүлийн нэг жилийн хугацаанд тогтворгүй байсан бол цаашид та үүнийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Энэ бүхэн таны мэдрэлийн тогтолцоонд тодорхой хэмжээнд нөлөөлж буй учир өөрийгөө хайрлаарай. Өөрийнхөө сайн сайхны төлөө та өөрөө л хариуцлагатай байх ёстой шүү. 

ЗАГАС

Та эрч хүчээр дүүрэн байх нь. Өөртөө зориулж бүтэн өдөр гаргаарай. Ажлын хамт олон, найз нөхдөөсөө тусламж авах шаардлага гарах бөгөөд тэд танд туслахдаа цааргалахгүй, баяртай байх болно. Хүсэл мөрөөдлөө бодит болгохоос бүү эргэлзээрэй. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.