XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өндөрлөлөө. Бар жилийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлсэн нь аймгийн цолтой бөх сар шинийн барилдаанд түрүүлсэн гурав дахь тохиолдол болж буй.
Тэгвэл нутгийн бөх Э.Мөнхжаргалд зориулж Монгол Улсын 22 дахь аварга Ч.Санжаадамба өөрийн олон нийтийн сүлжээний хаягаараа дамжуулан баяр хүргэж амжилт хүсэв.