“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн өнгийг ХАМБА ЛАМ НАР хэрхэн шинжив

2022-2-2
13482

Эрхэм уншигч түмэндээ хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг хүргэж байна.  Эхэлж буй "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн өнгийг  Монголын томоохон хийдүүдийн хамба лам нар хэрхэн шинжиж буйг товчлон хүргэж байна. Та бүхэн сайхан шинэлээрэй 

 

Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба,"Хамба номун хан" гавж Д.ЧОЙЖАМЦ:

ӨНДӨР НАСТНУУДАД БЭРХ, ЗАЛУУСТ САЙН ЖИЛ ГАРАХ ЗУРЛАГАТАЙ БАЙНА

“Оюун ухаантай хүн төрөлхтөн ирээдүйгээ мэдэх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан. Энэ нь тэр дундаа Азийн орнуудад өөрийн болон улс орны ирээдүй ямар байх бол хэмээн олон төрлийн арга ухааныг ашиглаж бодож, таамаглаж ирсэн.

Энэ жилийн зурлагаар улирлын эхэн үед бороо хур их, хүйтэн байна. Тиймээс хүйтэн сэрүүнээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.

Өндөр настнуудад бэрх, залуучуудад сайн жил гарах зурлагатай байна. Ерөнхий нийтээрээ сарны хэмжээнд жаргалтай байна. Өөрсдөө хичээвэл ямар ч зурлагыг өөрчилж болно. Монголын төр засгийнхан анхааралтай байх хэрэгтэй талаар сүүлийн хэдэн жил төсөөлөл гарсан. Ард түмнийхээ төлөө зөөлөн, хэл үгийг нь сонсож ажил, үйл болговол эв зохицлоо олно. Залуус, ард түмэн засаг төрийнхөө олон ажлыг үнэлж сурах хэрэгтэй.

Сүүлийн хэдэн жил манай улс дэлхийд байхгүй ухаан гаргалаа. Бид үүнд баяртай байгаа. Бурууг шүүмжилж, болж байгааг нь сайшаах нь зүйтэй. Тиймээс бид хоорондоо эвтэй байхыг чухалчлах ёстой.

Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж айлдсан байдаг. Өөрөө зүтгэл гаргавал сайн сайхныг дагуулна.

 

Монголын Их хүрээ хийдийн хамба номун хан, гэвш З.САНЖДОРЖ:

УСАН БАРС ЖИЛД ӨВЧИН ИЛААРШИЖ, АРД ОЛОН АМГАЛАН ЖАРГАЛТАЙ  БАЙНА

Монголын уламжлалт зурхайн ном сударт тухайн жилийн өнгө ерөнхий төлөвийг хаврын уур орох өдрөөр тодорхойлсон байдаг. Ирж байгаа усан барс жилийн хаврын уур орох өдөр хоёрдугаар сарын 4-ны өдөр буюу шинийн дөрөвний шар хулгана өдөр тохиож байна.

Жилийн ерөнхий төлөвийг хаврын уур орох өдрөөр шинжин үзвэл хаврын сард салхи шуурга багатай, баяр баясгалантай. Зундаа өвс ногооны гарц сайн, хур бороо элбэг. Намартаа өмнө зүгийн хил орчмоор гандуу боловч үр тариа арвин. Өвөлдөө цас багатай өнтэй сайхан жил болно. “Сайжруулагч” хэмээх усан барс жилд алт мөнгө элбэг, ард иргэд амгалан тайван, аз жаргалтай хэмээн зурхайд буужээ.

“Сайжруулагч” хэмээх усан барс жилд өвчин илааршиж, ард олон амгалан жаргалтай  байна. Тиймээс ирэх жил Ковид буюу хижиг өвчин суларна. Ихэс дээдэст хатуу, хууль цаазын шинэчлэлт их гарах магадлалтай жил гарч байна.

Шороон үхрийн зурлагаар ирэх жилийг шинжвэл:

Үхэр хариулаач нь: Шар дээл, шар малгайтай хөл нүцгэн залуу хүнээр дүрсэлжээ. Үүний учир нь: Хөл нүцгэн учир амгалан тайван, жаргалтай. Залуу хүн дүрсэлсэн учир идэр залууст ээлтэй сайн, нялхас багачуудад ширүүн, өндөр настан, ихэс дээдэст хатуу жил гарна. Ирэх жилийн хаврын уур орох өдөр шинийн нэгнээс хойш тохиож байгаа учир үхэр хариулаач нь үхрийн хойно дагаж явж буйгаар дүрслэгджээ.

Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.ГОНЧИГСҮРЭН: 

УЛС ОРНЫ ЕРӨНХИЙ НУРУУ САЙН

“Шороон үхэр”-ийн шинжээр жилийн ерөнхий байцыг дүгнэвэл, салхи ихтэй, навч цэцэг дэлгэрэн хий өвчин тархана. Хавар болон улирлуудын эхээр хуртай. Улс орны ерөнхий нуруу сайн. Жилийн эхээр гандуу боловч жилийн дундуур хур бороо ихтэй.

Залууст амгалан, нялхас болон өвгөдөд ширүүн жил болно. “Жаран жил”-ийн үрийн зурхайд “Сайжруулагч” хэмээх бар жилд алт, мөнгө элбэг, хүмүүн жаргалтай хэмээн буусан. Төвөдөөр “гижид” буюу буян үйлдэгч гэсэн утгатай. Хүнээс өөрөөс нь шалтгаална. Хүн бүр буян хийгээд муу муухай зүйлийг тэвчвэл энэ жил сайхан жил гарна. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.