Уул овоонд олноороо гарахгүй байхыг санууллаа

2022-2-1
386

Цагаан сараар цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хурандаа Л.Амармөрөн дараах сэрэмжлүүлгийг өгч байна.

-Цагаан сарын баярыг элдэв эрсдэл, осол хэрэггүй, амгалан тайван тэмдэглэн өнгөрүүлэхэд цагдаагийн байгууллагаас анхааран ажиллаж байна. Иргэд Богдхан уулын ам, энгэрүүд, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан ууланд гарч шинийн 1-ний нар харах гэж олноороо зорин очдог. Тиймээс цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг барьж олон хүн нэг дор бөөгнөрүүлэхгүйн тулд хотын ойролцоох уул овоо орчимд эргүүлд гарч байгаа.

Энэ жилийн хувьд Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ.  Ингэхдээ хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг мөн сануулахад илүүдэхгүй. Энэ нь хүүхдийн эсрэг зөрчилд тооцогддог бөгөөд 300 мянган төгрөгөөр торгох заалттай байдаг. Аль болох архи хэрэглэхгүйгээр баярлаж сурах, цаашид зуршил болгохыг уриалж байна.

Олон хоног амарч байгаатай холбоотойгоор иргэд хөдөө, орон нутаг руу явцгаадаг. Ингэхдээ гэр орныхоо аюулгүй байдал, хаалга, цоожныхоо бэхэлгээг сайтар шалгаагүйгээс болж орон байрны хулгайд эд зүйлсээ алдаж, хохирох тохиолдол урьд өмнө нь олонтаа гарч байсан. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд эзэнгүйддэг. Харуул, хамгаалалтын ажилтнууд ажлын байраа орхиж, айл хэсэх, архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө алдагдах нь бий. Гэрээс гарахдаа зул асааж, арц хүж уугиулж орхидог эрсдэл мэр сэр гарч байсан. Энэ бүхэнд онцгойлон анхаарч, айл хөрш, зэргэлдээ айлдаа захих, цоож цуургаа бөхлөх, байгууллагууд эргүүл жижүүр ажиллуулахад анхаараарай.

Баярын үеэр эрс нэмэгддэг нэгэн зөрчил бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих юм. Багахан балгасан, айраг л уусан гэдэг жолооч олон байдаг. Архи, согтууруулах ундааг зайлшгүй байдлаар хэрэглэсэн бол, багахан амссан байлаа ч дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлж занших нь зөв юм.

Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан зорчихыг онцгойлон сануулъя. Хүүхдийг  зориулалтын суудалд суулган, хамгааалах бүс хэрэглэн зорчих, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сонсож, алсын замд гарч байгаарай.

Битүүний өдөр болон Сар шинийн өдрүүдэд хүмүүс хурал ном даган баясах, засал хийлгэх зорилгоор гандан хийдийг зорьдог. Олон хүн бужигнасан тийм л үед халаасны хулгайн гэмт хэрэг өсдөг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зах, худалдааны төвд халаасны хулгайн дуудлага нэмэгдэж, өдөрт 18 хэрэг бүртгэгдсэн. Тиймээс иргэд хулгайн гэмт хэргээс сэргийлж, аль болох гэрээсээ цахим хэлбэрээр хурал номоо хуруулж, заслаа хийлгэх нь зөв юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.