Монголын бөхийн өргөөнд XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.
Үүнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм, шинжилгээний нөхцөл байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтэй УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцлаа.
Бөхчүүд болон дэмжигчдээс нийт 16 цэгт түргэвчилсэн шинжилгээ авч, нэвтрүүлж байна. Иргэдийн аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар Онцгой, цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.