Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн ИХТ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд болон Дашчойлин хийдэд очиж Гүсэн тугийн мандал өргөлөө.
Жил бүр нийслэлийн удирдлагууд шашин соёлоо хүндэтгэдэг тогтсон ёслолын дагуу Нийслэлчүүдийнхээ хишиг буяныг даатган, айлчлан ирж буй жилийн сайн бүхнийг бэлгэдэн ном айлтгадаг уламжлалтай.
Ташрамд дурдахад, Гүсэн тугийн мандал хэмээхүй нь санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайтад бурхны лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг буддын шашны зан үйл юм гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХМОНХТ-өөс мэдээллээ.