Бээжин 2022 өвлийн олимпод оролцох Монгол Улсын шигшээ багтай холбоотой асуудал дагуулсаар байна.
Хувцасны асуудал шийдэгдэж дуусахтай зэрэгцэн дахин нэг асуудал гарсан нь "Hunnu Air" нислэгийн компани дэлхийн олимпод оролцох тамирчдаа ашгийн бус сайн дурын нислэг үйлдэж онгоцоо хөөргөв. Гэвч тив, дэлхийн олимпод эх орноо төлөөлж оролцож буй тамирчдадаа Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир спортын хороо нислэгийн зардал төсөвлөж чадсангүй юу гэдэг хардлага олон нийтийн сүлжээ, иргэдийн дунд төрж эхлээд байна.