УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Ингэснээр тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн үг.
Гэхдээ ХНХ-ийн сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа өчигдөр /2022.01.31/ дараагийн үе шатуудыг дарааллаар нь бичиж үлдээгээд "Бүх процесс одоо хийгдэж байгаа бөгөөд хүн бүхэн хичээн ажиллаж байна. Засгийн газар үүний дараа хуралдаж яг хэдэн төгрөгөөр яаж нэмэх талаар тогтоол батлана. Тогтоолын дагуу бид тооцооллоо банкуудад өгч, банкууд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулна. Яг шууд маргааш өглөө дансанд байршихгүй ч, өдөртөө багтаахыг бид хичээнэ ээ. Ахмад, буурлууд маань эрт банкруу явахвий. Үр хүүхдүүд нь дансыг нь эхлээд шалгаж өгөөрэй. Бид чинь бүх тэтгэврийг дансанд хийдэг болчихсон шүү дээ. Дахиад жаахан хүлээзнээрэй . Бид хичээн ажиллаж байгаа шүү" гэжээ.