Ж.Гончигсүрэн: Залууст амгалан, нялхас болон өвгөдөд ширүүн жил болно

2022-2-1
265

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх сарын 2-ны өдөр тохионо. XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө ямар байх талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа.

-Ирж буй жилийн өнгийг монгол зурхайд шороон үхрээр шинждэг ёстой. Энэ жилийн шороон үхрийн зураг ямар байна вэ?

-Жил жилийн зурхайд тухайн жилийн ерөнхий шинж ямар байх тухай хаврын урь орсон өдрийн махбодыг тооцон гаргадаг. Энэ жил XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жил гарна. Ирэх бар жилийг шороон үхрийн шинжээр авч үзвэл, хөх толгойтой, хөх ногт бурантагтай, цагаан ходоодтой, улаан омруу, хөх шийртэй, эвэр, чих, сүүл нь шар, ногоон зүсмийн үхэр амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай дүрслэгдсэн. “Үхэрчин” нь хөх царайтай, шар дээлэн дээр ногоон бүс бүсэлсэн. Малгайныхаа баруун чихийг буулгаж, зүүнээ дээш сойсон, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, өвсөн сологтой бургасан шар шилбүүр барьсан, чадархаг идэр залуу, үхрийнхээ баруун талд нь хөл нүцгэн, алгуур тайван алхаж явна.

-Үхрийн шинжийг тайлбал, энэ жил ер нь хэр ерөөлтэй сайхан жил байх нь вэ?

-“Шороон үхэр”-ийн шинжээр жилийн ерөнхий байцыг дүгнэвэл, салхи ихтэй, навч цэцэг дэлгэрэн хий өвчин тархана. Хавар болон улирлуудын эхээр хуртай. Улс орны ерөнхий нуруу сайн. Жилийн эхээр гандуу боловч жилийн дундуур хур бороо ихтэй. Залууст амгалан, нялхас болон өвгөдөд ширүүн жил болно. “Жаран жил”-ийн үрийн зурхайд “Сайжруулагч” хэмээх бар жилд алт, мөнгө элбэг, хүмүүн жаргалтай хэмээн буусан. Төвөдөөр “гижид” буюу буян үйлдэгч гэсэн утгатай. Хүнээс өөрөөс нь шалтгаална. Хүн бүр буян хийгээд муу муухай зүйлийг тэвчвэл энэ жил сайхан жил гарна.  

-Шинийн нэгэн тухайн жилийн  эхлэл учир ямар өдөр тохиож байгаагаар монголчууд бэлгэшээдэг. Энэ жилийн шинийн  нэгэн ямар өдөр тохиож  байгаа вэ?

-Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн, лхагва гараг, улаан нохой өдөр тохиож байна. Зургаан цагаан мэнгэтэй, рашааны шүтэн барилдлагатай сайхан өдөр тохионо.

-Ирж буй бар жилд ямар жилтэй хүмүүс онцгой анхаарвал зохилтой вэ?

-Мэнгэ голлох гэж ойлголт байдаг. 25, 37, 49, 61, 73 насанд жил орж, мэнгэ голлодог. Мэнгэ голлосон жилтэй улсууд засал ном хийлгэнэ. Мөн нашидүрсүмийн гурван засал хийлгэнэ.

-Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэдэг. Заавал энэ хугацаанд багтаж заслаа хийлгэх ёстой юу?

-Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гараг, өдөр, жил, сараар зурхайн зурлагууд өөр өөр гардаг. Гарч байгаа жил нь хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлөх нь бий. Тиймээс сайн талаа бид арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг. Шинийн нэгнээс 15-ны хооронд ерөөл хурдаг. Ерөөлд амьтан бүгдийн амгалан байх, урт удаан наслах, өвчин зовлонгүй байх, эв эетэй байхын тухайд айлддаг. Тиймээс хүмүүс эдгээр өдрүүдэд бие, хэл, сэтгэлээрээ ном хуруулбал өөрт нь тустай.

-Монголын нийгмийн байдал ямар байх бол?

-Дэлхий даяар цар тахал гээд нэлээн хүнд үеийг туулж байна. Нийтээрээ сэрэмжтэй байх хэрэгтэй. Хүн бүр өөрөө өөрийгөө хамгаалж, бусдад хорлол үзүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Олон хүнтэй газраар явж болохгүй, айл хэсэж болохгүй гэж байна, түүнийг дагах хэрэгтэй. Өвчин зовлон хэлж ирэхгүй, хийсэж ирдэг. Тиймээс болгоомж, сэрэмжтэй, хянуур байхыг байгаль дэлхий шаардаж байна.

 -Удахгүй шинэ сар гарах нь. Сүсэгтэн олондоо хандан юу хэлэх вэ?

-Уламжлалт зан заншлаа хойч үедээ үлдээх нь бидний үүрэг болж байна. Сар шинэдээ монгол түмэн маань сайхан шинэлж, эрүүл энх, урт удаан насалж, эв түнжинтэй байж, санасан хэрэг ёсчлон бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.