АНУ-д “Moderna”-гийн вакциныг хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн баталжээ

2022-2-1
881

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг хэрэглэх зөвшөөрлийг даваа гарагт эцэслэн баталжээ. Энэхүү вакциныг “Spikevax” нэртэйгээр зах зээлд нийлүүлнэ.

Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”-гийн вакцинд 2020 оны 12 дугаар сард яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосноос хойш АНУ-д төдийгүй дэлхий даяар хэрэглэж эхэлсэн юм. Тус байгууллага “COVID-19”-ийн хоёр дахь вакцины зөвшөөрлийг эцэслэн баталж буй нь энэ бөгөөд урьд нь 2021 оны наймдугаар сард “Pfizer”-ын вакцинд ийм зөвшөөрөл олгосон юм.

“COVID-19”-ийн вакцины зөвшөөрлийг эцэслэн батлах нь цар тахлын эсрэг тэмцлийн чухал алхам болохыг Хүнс, эмийн чанарын хяналтын газрын комиссар Жанет Вудкок цохон тэмдэглэжээ. Тэрбээр мөн “Moderna”-гийн вакцинд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосноор олон зуун сая тунг тарьсан тул эцэслэн баталснаар улам олон хүнийг вакцинд хамрагдах шийдвэр гаргахад нь тус дэм болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.  

Мөн “Moderna”-гийн вакцин нь Хүнс, эмийн чанарын хяналтын газраас АНУ-д хэрэглэх аливаа вакцинд тавьдаг аюулгүй байдал, үр дүн, үйлдвэрлэлийн чанарын өндөр стандартыг хангасан гэдгийг Ж.Вудкок тодотгон хэлжээ. Энэхүү вакциныг Их Британи, Канад, Япон, Европын Холбооны орнууд тэргүүтэй дэлхийн 70 гаруй улс оронд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. 

Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.