УИХ: Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулаагүй

2022-1-31
604

Улсын Их Хурлын ээлжит чуулган завсарлахын өмнө Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан байна гэсэн ташаа мэдээллийг өнгөрсөн амралтын өдрүүдээр зарим иргэдээс нийгмийн сүлжээнд зориудаар түгээсэнтэй холбогдуулан дараах тайлбар мэдэгдлийг хийж байна.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны зургадугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд 2021 оны аравдугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэнээс өөрөөр ямар нэг байдлаар хэлэлцэх, батлах үйл ажиллагаа хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан, түүнчлэн 50.000 ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэн Монгол Улсад оршин суухаар болжээ гэсэн нь илт ташаа, худал мэдээлэл юм.

Зориудын, зохион байгуулалттай, гүтгэлгийн шинжтэй ийм мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлэх нь Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй бөгөөд цар тахлын амаргүй төвөгтэй энэ цаг үед нийгэм, олон нийтийг бухимдуулан бужигнуулах нь гэмт үйлдэл мөн гэдгийг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ил тод байдлыг эрхэмлэдэг. Хууль хэлэлцэн батлах бүхий л үе шатны талаарх мэдээллийг өөрийн албан ёсны parliament.mn сайтад тодорхой мэдээлдэг, чуулганы нэгдсэн хуралдааныг телевизийн 4-5 суваг, нийгмийн сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр шууд дамжуулдаг билээ. Тиймээс дээрх хуулийн төслийн талаарх мэдээлэлтэй танилцах, саналаа илэрхийлэх боломж бүрэн нээлттэй байгаа.

Түүнчлэн Улсын Их Хурал аливаа хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа ард иргэдийнхээ санал бодолд онцгой анхааралтай ханддаг бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ч энэ зарчмыг баримталж байгаа болно.

Тиймээс зориудаар зохион байгуулж буй худал мэдээллээ нэн даруй татан авахыг нийгмийн сүлжээний нэр бүхий хэрэглэгчдээс шаардаж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

2022 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.