С.Чинзориг: Доод тэтгэвэр авагчдын тоо 78 мянгаар нэмэгдэх тооцоо гарч байна

2022-1-31
1315

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Тус тодотголоор ахмад настан болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгасныг тэрээр тэмдэглэв. Мөн 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах багц ажлыг хуулийн төсөлд тусгасныг дурдав. Энэ арга хэмжээнд 637 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэхүү эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болон энэ оны төсөвт тусгасан 123 төсөл, арга хэмжээний зардлыг танах маягаар зохицуулжээ. Энэ хүрээнд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

УИХ-ын чуулганы энэ сарын 28-ны хуралдаанаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооод хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэн Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томёоллуудыг нэгтгэн хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон цар тахлын хуулийн хүрээнд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авахгүй бөгөөд зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн үндэслэлээ тайлбарлах дэгтэйг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Ингээд байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалаа.

Тухайлбал, "Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр настны тэтгэврийг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс тодорхой үе шаттай нэмэх зорилгоор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны төсвийн Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 310.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, энэ санхүүжилтийг дараах зардлуудыг бууруулах замаар эх үүсвэр гарган санхүүжүүлэх: Үүнд,

1.1. Эрүүл мэнд, онцгой байдлын салбар, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, зээлийн хүүгийн төлбөрөөс бусад бүх зардлыг 15.4 хувиар бууруулахтай холбогдуулан 217.1 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах.

1.2. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг 63 тэрбум төгрөгөөр бууруулах.

1.3. Гадаад зээл, тусламжаар санхүүжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа онуудад үргэлжлүүлэхээр тооцож уг санхүүжилтийг 30 тэрбум төгрөгөөр бууруулах" гэсэн саналын томъёоллыг УИХ-ын дараг уншиж танилцуулав.

Дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёололтой холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлэв. Тэрбээр, "2022 оны төсвийн төслийг баталж байх үеэр урсгал зардлаас орон тоо, гадаад томилолт, унаа машинтай холбоотой зардлыг танасан. Тиймээс урсгал зардлаас 217 тэрбум төгрөг танах боломж байгаа болов уу. Хоёрдугаарт, тэтгэвэр нэмэх Засгийн газрын тогтоол гарах үеэр анхаарахгүй бол том гажуудал үүсэж мэдэх нь. Тодруулбал, бүрэн тэтгэвэр авч байгаа иргэдийн 52 хувь нь доод тэтгэвэр авч байсан бол одоо 72 хувь нь доод тэтгэвэр авагч болох юм байна. Доод тэтгэвэр авагч иргэн 78 мянгаар нэмэгдэх тооцоо гарч байгаа юм. Цаашид цалингаас хамаарч тэтгэвэр тогтоолгодог тогтолцоо эвдэгдэж байна. Доод тэтгэврийг нэмээд, түүнээс дээш тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр нэмэх шаардлагатай. Тэгэхгүй бол нэг сая төгрөгөөс дээш тэтгэвэртэй хүний тэтгэвэр өндөр дүнгээр нэмэгдэнэ. Харин багш, эмч зэрэг хүний тэтгэвэр 15 хувиар гэвэл маш бага дүнгээр нэмэгдэнэ" хэмээв.

Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон 53 гишүүний 30 нь дээрх саналын томъёоллыг дэмжлээ.

Ийнхүү зарчмын зөрүүтэй бусад саналын томъёоллоор санал хурааснаар төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.