А.Адъяасүрэн Португалын гран пригээс Монголын багийн гурав дахь медалийг авлаа

2022-1-31
839

Португалийн Альмэйда хотноо 2022 оны анхны дэлхийн цуврал Гран При ангилалаар зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Португалд анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй 179, эмэгтэй, 122 нийт 301 жүдоч хуран чуулсан бөгөөд 25 улс медаль хүртсэн байна. Үүнээс манай тамичид гурван хүрэл медальтайгаар медалийн чанараараа 18 дугаар байрт эрэмблэгдсэн байна.

Манай тамирчдаас эхний өдөр -60 кг-д Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Бямбажавын Цогт-Очир хүрэл медаль хүртсэн. Улмаар тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд Дархан Уул аймаг, “Женко” клубийн тамирчин тамирчин “Өмнөговь-2021” насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртээд байлаа.

Энэ медалийн буухиаг тэмцээний сүүлийн өдөр Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Амарсайханы Адъяасүрэн үргэлжлүүлж +78 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.  Түүний жинд нийт 6 жүдоч хүч үзсэн бөгөөд манай тамирчин сугалаагаар шууд хагас шигшээ рүү орж, Европын нээлттэй тэмцээний и бүрэн медальтай Францын Стесси Бастареуд цэвэр ялагджээ.

Гэвч хүрэл медалийн төлөө манай жүдоч Их Британий 35 настай олон улсын тэмцээний 25 медальтай Сара Адлингтоныг ялж, Гран При ангилалаас анхны медалиа гардлаа. Түүнтэй хамт энэ өдөр зодоглосон бусад залуусаас -100 кг-ын жинд ОУХМ Одбаатарын Хангал -90 кг-ын дэлхийн хошой аварга Николаз Шеразадашвилиг эхний даваандаа ялсан бол хоёрдугаар тойрогтоо мөн дэлхийн хошой аварга Португалын хамгийн алдартай жүдоч Хорхе Фонсекад ялагдсан байна.

Манай жүдочдын дараагийн тэмцээн 2022 оны 2 сарын 5-нд Парисын Их дуулга байх юм. Парист 58 орны 344 жүдоч өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.