“Хүүхдээ хаях, төөрүүлэх” гэмт хэрэг 5-12 жил хорих ялтай

2022-1-31
564

Монгол Улсын нийслэлд 823 хүүхэд асрамжийн газарт амьдарч байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд тус асрамжийн газрын 53 хүүхэд үрчлэгдсэн гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Ц.Мөнхбаяр хэлэхдээ хүүхдээ өгөхөөр шийдсэн айлуудын ихэнх нь санхүүгийн хүндрэлээс болж ийм зүйл хийсэн хэмээсэн байна. Гэсэн хэдий ч хаягдсан хүүхдүүдийн тоо буурсан гэж тэр хэлжээ. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж буй цагдаагийн ажилтан Т.Болормаа хэлэхдээ Хүүхдийг хаясан гэмт хэрэг үйлдвэл 12 жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн заалт нэмэгдэн  үндэсний хэмжээний хүчин чармайлт гаргасан нь энэ гэмт хэргийг таслан зогсооход тус дөхөм болсон гэж үзэж байна. 

ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Болормаа: “Эрүүгийн хуулийн 16.3 дахь хэсэгт заасан “Хүүхдээ хаях, төөрүүлэх” гэмт хэрэг өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад зургаа бүртгэгдсэн. Энэ Эрүүгийн хуулийн 16.3-т “Эцэг эх, асран хамгаалагч нь хуулиар хүлээсэн хүүхдээ асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхдээ зориуд хаяж төөрүүлсэн” бол тухай хүнийг нийтэд тустай хөдөлмөр хийлгүүлэх, торгох, хорих ялаар шийтгэдэг. Энэ хэргийн улмаас тухайн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, нас барсан тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацааны хорих ял шийтгэнэ гэдэг хуулийн хариуцлагатай байдаг. 

Нийслэлийн ГБХЗХХ-ийн Асрамж, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбаяр: “Ер нь бол сүүлийн таван жилийн хугацаанд үрчлэлттэй холбоотойгоор асрамж, халамжийн төвөөс 2015-2021 оны хооронд 53 хүүхэд үрчлэгдсэн гэсэн статистик тоон мэдээлэл гарсан. Нийгмийн хүндрэл, бэрхшээлүүдтэй холбоотойгоор орон гэргүй, гудамжны, тэнэмэл хүүхдүүд гэх ойлголт их байсан. Сүүлийн үед энэ хандлага гайгүй болсон. Хараа хяналтгүй хүүхдүүд цөөрсөн” 

Иргэн О.АНАР : "Манай нэг найз байдаг. Нөхөртэйгөө олон жил ханилаад хүүхэдтэй болдоггүй байсан. Эцэст нь тэр хоёр маань яахаар шийдсэн бэ гэхээр хүүхдээ үрчилж авахаар болоод зохих байгууллагуудад хандсан. Гэтэл бүрдүүлэх бичиг баримт нь их ажиллагаатай учир цаг хугацаа их орсон. Зарим бичиг баримтаа хөөцөлдөх талд нь бид хамтдаа явсан. Их төвөгтэй юм билээ”






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.