Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банк “Хөтөл”-ийг 3 удаа шүүхэд өгөөд, материал нь шүүхээс буцсан

2022-1-31
1005

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй болсон зээлийн асуудлыг хөндөн, ямар улч төрчид чанаргүй зээлийн ард байгааг ил тод зарлахыг дахин шаардав.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар түүнд дараах хариултыг өглөө:   
-Эцсийн өмчлөгч тодорхойгүй учраас Хөгжлийн банкны хэргүүд шүүхээс буцдаг. Учир нь Хөгжлийн банкнаас зээл авсан хүн нас барсан гэдэг. “Хөтөл” хэнийх вэ гэдгийг Монгол даяар мэддэг. “Хөтөл”-ийн орлого хаашаа ордгийг бид мэднэ. Гэвч шүүх хэргийг шийддэггүй.  Хөгжлийн банк гурван удаа шүүхэд хандсан ч үр дүнд хүрээгүй гэв.

“ХӨТӨЛ” ХХК-ИЙН АВСАН САНХҮҮЖИЛТ
•    Тогтоолын дүн: 61.3 сая ам.доллар
•    Гэрээний дүн: 61.3 сая ам.доллар
•    Санхүүжүүлсэн дүн: 61.3 сая ам.доллар

ЗЭЭЛИЙН ХЭЛБЭР
Төслийн орлогоос эргэн төлөх

"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийг олгожээ. Хөтөлийн цементийн үйлдвэрлэлийг жилд нэг сая тонн хүртэл өргөтгөх, шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр зээл олгосон. Энэ төсөл стратегийн өндөр ач холбогдолтой, төслийг хэрэгжүүлснээр Монгол жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэн, дотоодын цементийн хэрэгцээний 40 орчим хувийг хангах боломжтой болно.

Мөн импорт орлож, эдийн засагт эерэг нөлөөллийг авчрах ач холбогдолтой гэж тооцоолжээ. Нийгмийн үр ашиг: Барилгын өртөг буурч, үнэ бодитой хямдарч иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлнө.

Товч мэдээлэл: Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2-р шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр "Бэйзмент" ХХК шалгарсан. Уг үйлдвэрийн угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт бүрэн дууссан. Туршилтын үйлдвэрлэлийг явуулсан. “Бэйзмент” ХХК-ийн төлөвлөгөөний дагуу 2014 оны тавдугаар сард үйлдвэр ашиглалтад оржээ.

Энэ сарын 23-нд Хөгжлийн банк цахим хуудсандаа 26 чанаргүй зээлдэгчийг зарласан. Эдгээрт “Хөтөл” ХХК багтаагүй юм.     

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл.мн-д “Хөтөл” компанийг 2008 онд байгуулжээ. 2015 оноос хойш Мижидийн Бөх-Очир хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Тэрээр мөн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ, албан ёсны нийтлэг орчуулгын үйлчилгээ үзүүлэхээр зөвшөөрөл авсан байна.    

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулан, хаврын чуулган эхлэхэд Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдэд хяналт шалгалт хийх боллоо.  






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.