Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлсэн 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна.
Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” арга хэмжээ зохион байгуулж байна.
Гэрлээр анхааруулъя хэмжээний гол зорилго нь явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулах юм.
Энэ 7 хоногт нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тулд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна