Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гал түймрийн 28, аврах ажиллагааны 4 буюу нийт 32 дуудлага бүртгэгдсэн байна.
Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 141 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 10,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Он гарсаар нэгдүгээр сарын 30-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 261 объектын гал түймэр, 19 аврах ажиллагааны нийт 280 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,6%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.