ТБХ: Төсөвт тодотгол хийх тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

2022-1-31
855

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.31) 12 цаг 08 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын  2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж,  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.  

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2022 онд инфляцийн түвшин 6.7 хувьтай байх зорилтыг хангах эсэхийг лавлахад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, Улсын Их Хурлаар баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцийн түвшин 6.7 хувьтай байхаар батлагдсан зорилтыг хангаж ажиллана гэдгээ онцолсон. 

Ингээд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нарын зүгээс  “хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 7-д тусгагдсан “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ тэрбум төгрөгөөр 2022 онд “4,906.7” гэснийг  “4,809.6” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2022 онд “10.5” гэснийг “10.3” гэж тус тус өөрчлөх зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.  

Иймд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Дараа нь Засгийн газраас 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно гэсний дагуу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нараас горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн. 

Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.  

Хуулийн төслийн эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1.-т зааснаар хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөгдөхгүйгээр, үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийхтэй холбоотой УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нараас  гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Төслийн 1 дүгээр хавсралтын 13.1.1.238-д тусгагдсан бага сургуулийн барилга 160 суудал, Баян-Өлгий, Ногооннуур сум, 2 дугаар баг төсөл арга хэмжээний “2 дугаар баг" гэснийг "6 дугаар баг” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.