Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгосон “Мод хөтөлбөр”

2022-1-31
2168

"Мод хөтөлбөр" ХХК-аас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд "буян үйлдэгч хэмээх усан бар жилийн босгон дээр Мод хөтөлбөрийг танилцуулж байна. Дэлхий дахинд цөлжилт явагдаж байгаа энэ үед 50 сая мод тарих юм.

Консорциум болон мэргэжлийн таван аж ахуйн нэгж, Хөдөө аж ахуйн их сургууль, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны харьяа Сибирийн Цэцэрлэгжүүлэх хүрээлэнгийн судалгаа шинжилгээний хүрээлэн хамтран Мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Мод хөтөлбөргийн онцлог нь цахимаар мод тарих боломжыг хүн бүрд олгосон аппликэйшныг гаргасан юм. Тодруулбал  хүмүүст мод тарих сэдэл байдаг. Модыг хаанаас яаж тарих юм бэ, яаж асарч, хамгаалж, ургуулах юм бэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл Мод хөтөлбөр энэ асуудлыг шийдэж өгч байгаа байгаа юм. Мод хөтөлбөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн сан бүхий 16 мянган га талбай, Улаанбаатар хотод Ар гүнтэд 38 га талбайд мод, мод үржүүлгийн ажлаа хийж мод үржүүлэг хийж байна.  Иргэд тус аппликэйшнаар дамжуулан хэзээ ч хаанаас ч мод тарих боломжтой болж байгаа юм. Ар гүнтэд байрлах 38 га мод үржүүлгийн талбайд Мод хөтөлбөрт хамрагдаж захиалга өгсөн хүн бүр тухайн талбайд очиж өөрийн биеэр мод, мод үржүүлгийнхээ ажилтай танилцах боломжийг ч олгож байгаа юм. 20.9 сая ширхэг суулгацыг 2-4 жилийн хугацаанд бий болгох юм.  Үрнээс нь авахуулаад мод хүртэлх технологийн бид хариуцан ажиллаж хаана суулгах боломжтой тэр газарт нь аваачиж суулгаж өгөх юм. 

 Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, доктор Б.Мөнхбат "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод хөтөлбөрийн дагалдах хэсэг нь болж байгаа юм. Хөдөө аж ахуйн их сургууль дээр олон судалгаа хийгдэж байгаагийн нэг нь Мод хөтөлбөрт ашиглах хөрсөн бортог гэдэг зүйлд мод тарьж үрслүүлэх шинэ технологи байгаа.  Энэ технологи бол уламжлал технологиосоо хэд хэдэн давуу талтай байдаг. Нэгдүгээрт бол уламжлалт технологийг хүлэмжид үрслүүлээд тарьц суулгац болтолх хэмжээнд хүртэл 5-7 жилийн хөдөлмөр шаардагддаг. Амьдрах чадвар нь 40 орчим хувьтай байдаг.  Хөрсөн бортогт суулгац үрслүүлэх технологи нь 98 хувьтай гэдгийг судалгаагаар тогтоосон.  Жишээлбэл  заг мод говийнхоо хөрсөнд л таарсан. Говийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон байдаг.  Тэгэхээр манай хөрсөн бортгын хувьд ямар ч модны амьдрах орчныг нь  хөрсөнд нь бий болгож өгч байгаа юм.  Хөрсөн бортго нь хугацааны хувьд  давуу талтай. Мөн мод тарих хугацааг бид нар уртасгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгч санаачилга гаргаад мод тарих өдөртэй болсон. Хавар, намартаа тарьдаг.  Энэ технологи нь газар гэсэхээс эхлүүлээд газар хөлдөх хүртэлх хугацаанд хэдийд ч мод тарьж болно. Бид нар хагас жилийн хугацаанд хөрсөн ботгонд суулгасан модоо шилжүүлээд суулгаад байж болох юм.  Тэрбум мод гэдэг үндэсний хөтөлбөр, 50 сая мод гэдэг дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжих  баталгааг бид өгч байгаа юм." гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.