УИХ-ын чуулганаар өнөөдөр Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.. Мөн үдээс хойш Төсвийн байнгын хороо хуралдаж гурав дахь хэлэлцүүлгийг нь хийх юм. Улмаар маргааш төсвийн тодотголыг эцэслэн баталснаар тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр эцэслэгдэнэ.
Ерөнхий сайд УИХ-д төслөө танилцуулахдаа “Ингэхдээ ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгөн төгрөг хүртэл өсгөж, 500 мянгаас дээш тэтгэвэ авагчдын тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлнэ” гэсэн юм.
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмж байгаатай холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ч нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг олон нийтийн зүгээс илэрхийлэх боллоо. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлснээр бүх цаг үед тэтгэврийн доод хэмжээнээс өндөр тогтоогдож ирсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байлаа. Засгийн газар эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдалдаа тохируулан дараагийн ээлжинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлсэн юм.
10.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-нд өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
12.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан: