Тэтгэврийн нэмэгдлийг тойрсон тодорхойгүйг  тодотгохуй

2022-1-31
11980

Өнөөдөр УИХ хуралдаж тэтгэврийн нэмэгдлийг эцэслэнэ.  Амралтын өдрүүдээр УИХ-ын байнгын хороод энэ асуудлаар хуралдлаа.  Ямартай ч ахмад настнууд цагаан сараа тэтгэврийн нэмэгдэлтэй угтах бололтой.   

Тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай эх үүсвэрийг хаанаас гаргах,  хэрхэн нэмэгдэх, энэ удаагийн шийдэл тэтгэврийн зөрүүг арилгах МАН-ын сонгуулийн амлалт  уу гэхчлэн асуудлыг тодотгож харъя. 

ТЭТГЭВЭР ХЭРХЭН НЭМЭГДЭХ ВЭ

 Урьдчилан яригдаж буй хувилбараар Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350,000 төгрөгөөс 500,000 төгрөг,  Хувь тэнцүүлсэн доод хэмжээг 300,000 төгрөгөөс 400,000 төгрөг, харин 500,000 төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар нэмнэ гэж байна. 

Эхний хоёр агуулгын хувьд тодорхой. Харин 400-500 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүмүүсийн хувьд л ойлгомжгүй байдал үүсээд байгаа юм. Тухайлбал, 490 мянган төгрөгийн  тэтгэвэртэй хүнд ердөө л 10 мянган төгрөг нэмэгдэх үү гэсэн эргэлзээ байх жишээний. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүн бүрд доод тал нь 15 хувь нэмэгдэж байна гэж ойлгож болно”   гэсэн  тайлбар өгсөн.   Сайдын хэлснээр тооцвол 490 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүнийх 15 хувиар буюу 73500 төгрөгөөр нэмэгдэхээр байна гэсэн үг.  УИХ-ын олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “450-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй 18 мянган иргэний тэтгэвэр 60-70 мянга орчим төгрөгөөр нэмэгдэхээр байна” гэсэн тооцооллыг хэлж  эдгээр иргэдийн тэтгэвэр нэмэх аргачлалыг цаашид анхаарах санал хэлнэ билээ. 

ЭНЭ УДААГИЙН НЭМЭГДЛЭЭР ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮ АРИЛАХ УУ

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт  тэтгэврийн зөрүүг арилгах  амлалт бий. Харин энэ удаагийн нэмэгдлийг инфляц буюу үнийн хөөрөгдөлтэй уялдуулсан арга хэмжээ гэж харж болно. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмж байх хуулийн заалттай.  Албан ёсны мэдээгээр инфляци  одоо 13.6 хувтай байгаа. Харин тэтгэвриийг нийтэд нь 15 хувиар нэмлээ. Ингэхдээ  доод хэмжээг 500мяанган төгрөг болгон нэмэгдүүлсэн.  Ингэснээр тэтгэврийн зөрүү арилахгүй. Харин зарим талаар улам холдож байж магадгүй.

УИХ-ын ээлжит бус чуулган дээр С.Чинзориг нарын олон гишүүд энэ талаар саналаа илэрхийлж, зөрүүг арилгахад цаашид анхаарахыг Засгийн газарт чиглэл болгож байгаа харагдсан.   

ТЭТГЭВЭР НЭМЭХ ЭХ ҮҮСВЭРИЙГ ХААНААС ГАРГАХ ВЭ

 2022 оны улсын төсөвт тодотгол хийснээр тэтгэврийн нэмэгдлийн эх үүсвэрийг суллаж байгаа. Нийт нэмэгдэлд “Төсвийн тодотголын тухай хуулийн төсөлд тусгаснаар нийт 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийн төсвийн зохицуулалтыг хийнэ” гэдгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат тодотгосон.

 Энэ эх үүсвэрийг  өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого 326 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төсвийн зохицуулалт дотор төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 50 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 орчим тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн зохицуулалтыг тус тус хийж байна гэдгийг тэрбээр мэдээлсэн.

Ингэхдээ  Төсвийн тодотголд 2022 онд бүрэн ашиглалтад орох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын аливаа үйл ажиллагааг зогсоогоогүй гэдгийг онцолж байгаа юм.

Энэ 123  төслөөс олны мэдэх “Богд Зонхова” цогцолбор төслийг хасагдсан бол харин Булган аймагт баригдах 3.8 тэрбумын өртөгтэй Айрагны өргөө хасагдаагүй гэж байгаа юм.  Булганы 4 сумын заагт баригдах айрагны өргөө хасагдаагүй байхыг бодоход ахиад цаана нь эх үүсвэрийн боломж байгаа мэт. Сангийн сайд Б.Жавхлан энэ жилийн төсвөөс хасагдаж байгаа дээрх 120 гаруй төслийг ашиглалтад орох хугацааг сунгахгүйгээр 2023 оны төсөвт суулгана гэдгээ мэдэгдэв.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.