
“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр боллоо. Ёслол амжилттай болсон хэдий ч дэлхийн спортын наадамд явах гэж буй тамирчдадаа эх орныхоо нэрийг буруу биччихсэн хувцас хэрэглэл өгснөө анзаараагүй бололтой. Эх орон дотроо тэмцээн уралдаан болсон бол хүн ард ойлгохсонж. Гэвч Дэлхий дахиныг хамарсан өвлийн олимпод явуулж буй тамирчдаа үл ойшоов уу. Эсвэл ард түмэн эх орноо үл хүндэтгэв үү. Ямартай ч энэ мөн л хэн нэгний хариуцлагын асуудал гэдэг нь тодорхой. MONCOLIA биш MONGOLIA.

Олимпын эрхээ аваад буй цанын хоёр тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарын тухайд хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.