Сүхбаатарын талбай дээр "Монгол, БНХАУ-ын энх тайвнаар нэгтгэхийг дэмжих нийгэмлэг гэх байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй" гэсэн мэдээлэл хятад хэлээр лоозон уншиж буй дүрс бичлэгийн хамт цахим сүлжээнд түглээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр "Сүхбаатарын талбай дээр жагсаал хэлбэрээр хятадаар үг хэлж буй иргэдийн бичлэг энэ жилийнх биш. Сүүлийн хэдэн жилд ийм үйл ажиллагаа Сүхбаатарын талбай дээр өрнөөгүй. Тэнд өдөр бүр цагдаагийн алба хаагчид эргүүлд гарч байгаа. Хэзээний бичлэг болохыг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.