Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид Буянт-Ухаа 2 хорооллын 1001 байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг шуурхай арга хэмжээ авч унтраажээ.
Нийслэлийн Онцгой байдлын газарт 1 дүгээр сарын 29-ний өдөр ХУД-ийн 21-р хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1001 байрны B-1 давхраас утаа гараад байна гэсэн дуудлага 22:54 цагт ирсэн байна.
Тус дуудлагын дагуу 1001, 1002 байрнаас 112 иргэнийг утаажилтын бүсээс гарган, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.