XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш /2022.01.31/ 12.00 цагаас эхэлнэ. Барилдах бөхчүүдийг өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэж байгаа. Харин Н.Батсуурь аварга цахимаар барилдах хүсэлтээ өгөхд МҮБХ-ноос бүртгэх боломжгүй гэсэн хариулт өгчээ. Энэ талаар Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа "Маргааш БАРИЛДАНА. Хууль ёсны дагуу" хэмээн байр сууриа илэрхийлжээ.