
Жаргалант сум байгуулагдсаны 44 жилийн ой өнөөдөр тохиож байна. Орхон аймгийн газар тариалан, хөдөө аж ахуйн түшиц сум болох Жаргалант сумыг 1978 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 15-р зарлигаар Улаан толгой сангийн аж ахуйг түшиглэн Эрдэнэт хотын Жаргалант хороо захиргааг байгуулах шийдвэр гарснаар бий болгожээ. Улсын тэргүүний Орхон аймгийн Жаргалант сумын иргэддээ энэхүү түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье.
