
XVII дугаар жарны "Буян үйлдэгч" хэмээх усан жилийн Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ. Улмаар ойр орчимд хөдөлгөөний ачаалал үүссэн бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад саад учруулахгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг уриаллаа. Мөн зорчих хэсэг дээр зогсохгүй, автомашинаа зөв байрлуулах, дүрэмд зааснаас бусад тохиолдолд дуут дохио өгөхгүй байх, стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Тээврийн цагдаагийн байгууллагаас иргэдийг аюулгүй, хэвийн зорчуулахад анхаарч ажиллаж байгаа байна гэж мэдээллээ.