Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1834 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 1020 нь Улаанбаатарт, 814 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 142 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин коронавируст халдварын улмаас 3 иргэн энджээ.
Өнөөдрийн байдлаар 10 591 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 902 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 109 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүн 56 178 байгаа аж.