XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш /2022.01.31/ 12.00 цагаас эхэлнэ. Ингэхдээ маргааш нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр 14.00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.