“Монгол, Хятад улсыг энх тайвнаар нэгтгэхийг дэмжих нийгэмлэг гэж байгууллага Үйл ажиллагаа явуулж байна” гэх бичлэг өчигдөр /2022.01.29/ олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа.
Үүнийг зарим иргэд эсэргүүцэж буйгаа илэрхийлж байгаа юм. Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, "Өнөөдөр болон ойрын үед талбай дээр ийм үйл явдал болоогүй! Энэ бодит бичлэг мөн эсэх эсвэл эвлүүлэг үү гэдгийг тодруулж байна” гэжээ.