Монголын таван тамирчин медаль хүртлээ

2022-1-30
508

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск амжилттай үргэлжилж байна. “Бага дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 70 гаруй тамирчин зодоглож буй бөгөөд Иван Ярыгиний гранпри тэмцээнээс Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм. Тэгвэл тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар Монголын таван бүсгүй медаль хүртээд байна.

Д.Отгонжаргал Монголын медалийн салхийг хагаллаа

Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг амжилттай хагаллаа. Өнгөрсөн жил тус тэмцээнд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж медальгүй хоцорч байсан тэрбээр энэ удаа Беларусийн Анастасия Янотоваг цэвэр ялж шагналын тавцанд зогсов. Манай бөх тус барилдаанд 0:7-гоор хожигдож явсан ч 13 оноо авч, улмаар өрсөлдөгчөө цэвэр дарсан. Энэ жинд түүнтэй хар багаасаа нэг багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн М.Мөнхгэрэл хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Милана Махачевад цэвэр ялагдлаа.

55 кг-ын жинд Э.Сумъяа, Б.Марал нар хүрэл медаль хүртэв

“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа, 2018 оны өсвөр үеийн Азийн аварга спортын мастер Б.Марал нар 55 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Э.Сумъяа тус тэмцээнээс зургаан медаль хүртээд байгаагаас тав дахь хүрэл нь (2015, 2016, 2017, 2019, 2021 онд хүрэл медаль хүртсэн) болж байна. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны Марина Седневаг 12:0-ээр ялсан. Харин “Женко” клубийн 19 настай залуу тамирчин Б.Марал ОХУ-ын Анастасия Яндушкинаг цэвэр ялснаар анх удаа насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнээс анхны медалиа зүүлээ.

 

Гранпригаас Б.Шоовдор тав дахь медалиа энгэртээ гялалзууллаа

“Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн тав дахь медаль (2015, 2020, 2021 онд алт, 2016 онд хүрэл) болж байна. Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Казахстаны Диана Каюмоваг 7:1-ээр ялсан ч 1/4 шигшээд Азербайжаны Алена Колесникт 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагахад эзэн орны Юлия Артышког 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Юлия Албороваг 4:1-ээр ялав.

З.Болортунгалагийн дөрөв дэх медаль хүрэл байлаа

Өнгөрсөн жилийн Азийн аварга, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг Красноярскоос өчигдөр барилдсан Монголын бөхчүүдийн хамгийн сүүлийнх буюу тав дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр өчигдөр эхний барилдаандаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Форрест Молинарид оноогоор цэвэр (5:15) ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд Анна Красноваг цэвэр, медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Мария Кузнецоваг 9:2-оор ялснаар Красноярскийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүлээ. З.Болортунгалаг тус тэмцээнд өнгөрсөн жил аваргалж, 2018, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.