ВЛАДИМИР ЗЕЛЕНСКИЙ: Бид сандрах шаардлагагүй

2022-1-30
1200

-Зеленский ОХУ-ын түрэмгийллийн аюулын талаарх Байдены анхааруулгад юу гэж хариулав-

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  Украины хилийн  ойролцоо  ОХУ-ын цэргүүд шилжин байршсаны улмаас  нөхцөл байдал одоо хурцадмал байгаа ч энэ нь өнгөрсөн жилийнхээс илүү хурцадмал биш байгаа. Харин энэ тухай гадаадын удирдагчид ярихыг хүсэхгүй, зөвхөн  Оросын түрэмгийлэл бараг зайлшгүй зүйл гэж л ярьж байна.  Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьж, Америкийн удирдагч Оросын түрэмгийллийн бодитой гэдгийг анхааруулсны дараа  хэвлэлийнхнийг цуглуулж энэ  талаар ярьсан байна.

"Өнөөдөр бид өмнөхөөсөө илүү хурцадмал байдлыг олж харахгүй байна. Тийм ээ, хилийн ойролцоох цэргийн алба хаагчдын тоо нэмэгдсэн, гэхдээ би энэ тухай 2021 оны эхээр ОХУ-ын цэргийн сургуулилтуудын талаар мэдээлэх үед ярьж байсан. Одоо тэр дасгал сургуулилтын оргил үетэй харьцуулахад нөхцөл байдал илүү хурцадсан гэж би бодохгүй байна. Харин  тэр үед нөхцөл байдал маш хурц байсан" гэж Зеленский Киевт гадаадын сэтгүүлчдэд зориулсан бага хурлын үеэр хэлэв.  

Гадаадын  зарим улс орнуудын удирдагчдын мэдэгдэл Киевийн гудамжаар танкууд явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй. Гэхдээ энэ огтхон ч тийм биш юм гэв.

"Бидэнд энэ үймээн самуун хэрэггүй. Бид улсынхаа эдийн засгийг тогтворжуулах хэрэгтэй байна. Гэтэл гадаадын улс орнуудын нэр хүндтэй  удирдагч нар  "маргааш дайн болно" гэсэн энэ бүх дохио сануулгыг  дипломат хэлээр ч биш, зүгээр л  ил тодоор мэдээлж байгаа нь улс орныг сандралд автуулж байна. "Маргааш дайн болно"-энэ бол сандрал. Зах зээл, санхүүгийн салбар  бүхэлдээ сандрал.  Энэ нь манай улсад ямар ч үнэ цэнийг авчрахгүй. 

 Зеленскийн хэлснээр энэхүү үймээн сандралын улмаас  12.5 тэрбум гривен (ойролцоогоор 440 сая ам. доллар)-ын хөрөнгө оруулалтыг Украинаас эргүүлэн татахад хүргэжээ.  Тэрээр "Өнгөрсөн онд бид ДНБ-ий үйлдвэрлэлээ 6.5 тэрбум гривенээр өсгөж шинэ дээд амжилт тогтоосон. Гэтэл  мэдээллийн ийм кампанит ажил эхэлсний дараа 12.5 тэрбумын хөрөнгийг Украинаас татсан. Бид  улсын валютын нөөцийн  хэмжээгээ  тогтворжуулж байна.  Энэ нь манай улсын хувьд маш өндөр өртөгтэй тусч байна" гэжээ. 

Цагаан ордны цахим хуудсанд Байден Зеленскийтэй хийсэн яриа хэлэлцээний тайланд: "хэрэв Орос Украин руу дайрвал АНУ холбоотнууд болон түншүүдийнхээ хамт "бүх  хариу үйлдлийг шийдэмгий үзүүлэхэд" бэлэн байгаагаа Америкийн ерөнхийлөгч дахин нотолсон гэжээ. Үүний зэрэгцээ, Байден болон Цагаан ордны төлөөлөгчид хоёрдугаар сард Оросууд Украин руу довтлох магадлал өндөр байгааг зарласан юм. 

 Зеленский гадаадын сэтгүүлчидтэй уулзахдаа халдлага гарах эрсдэл өндөр байгааг үгүйсгээгүй ч айдас төрүүлэхгүй байхыг уриалав. "Бид янз бүрийн хувилбаруудад нухацтай бэлдэж байна. Бид өндөр түвшний аюул заналхийлэлд бэлтгэж байна. Гэхдээ бидний бэлтгэж байгаа,  өдөр бүр үүнийг  ярих нь хоёр өөр зүйл" гэж Зеленский хэлэв.

Украины хувьд хамгийн том аюул бол Оросын үйл ажиллагаа, гадаадын удирдагчдын мэдэгдлээс үүдэлтэй дотоодын тогтворгүй байдал гэж тус улсын ерөнхийлөгч үзэж байна. Тиймээс АНУ, Их Британи Киев дэх Элчин сайдын яамны ажилтнууд болон дипломатуудын ар гэрийнхнийг хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасныг Зеленский алдаа гэж үзэж байна.

"Энэ бол маш таагүй  дохио, хүн бүр үүнийг харж байна. Дипломатууд энд байх ёстой гэдэгт би итгэж байна. Энэ хүмүүс бол дипломат ажиллагааны "капитан"-ууд.  Капитанууд хөлөг онгоцоо хамгийн сүүлд орхидог.  Украин бол Титаник биш, Украин урагшилж яваа" гэдгийг Зеленский онцолжээ.

Эх сурвалж: ВВС

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.