ТББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ

2022-1-29
451

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.29) 12 цаг 10 минутад эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Монгол Улсын Засгийн газар нэн яаралтай горимоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан. Үүнийг Монгол Улсын Их Хурал ээлжит бус чуулган хуралдуулан хэлэлцэж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлага байгааг онцоллоо.

Ингээд хуулийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна.  Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.

Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт 350.000 төгрөгийн тэтгэвэр 150.000 төгрөгөөр нэмэгдэж байгаа бол 480.000 төгрөгийн тэтгэвэр 20.000 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тэнцвэргүй байгааг тодруулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүний асуултад өгсөн тайлбартаа, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400.000 төгрөгт хүргэх шийдвэр гарсан. Тухайлбал, 400.000 төгрөгийн бүрэн тэтгэвэр авч байгаа хүний тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхэд 465.000 төгрөг болж байгаа, үүнийг автоматаар 500.000 төгрөгт хүргэнэ. Харин 499.000 төгрөгийн тэтгэврийг 15 хувиар буюу 570 орчим мянга болно гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байгааг цаашид хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн байгааг нэмж тодруулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох, ажлын гүйцэтгэл дээр нэмэгдэл олгох журам үйлчилж байгаа гэсэн тайлбар хийв.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага цаг үе ээ олсон шийдэл болсныг тодотгож, Монгол Улсын төсөвт хүндрэл учруулах эсэх талаар тодруулав. Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, 2021 оны нийгмийн даатгалын сангийн орлого давсан үзүүлэлттэй гарсан. Мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой, шаардлагагүй зардлуудыг хойшлуулах, тэвчих замаар эх үүсвэрийг гаргаж, тэтгэвэр нэмэхээр танилцуулж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 450-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй 18 мянган иргэнийн тэтгэвэр 60-70 мянга орчим төгрөгөөр нэмэгдэхээр байна. Эдгээр иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох аргачлалыг цаашид анхаарах талаар санал хэлэв.

Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.