ЁЗСХБХ: Төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2022-1-29
342

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар, Улсын онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмж, шийдвэрийг баримтлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан цахим хуралдааны дэгийн дагуу байнгын хорооны хуралдаанд гишүүд танхим болон цахим хэлбэрээр оролцов.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийлээ.

Тэрбээр, Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.

Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв  хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэдгийг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, иргэд тэтгэвэр яг ямар шатлалаар нэмэгдэх талаар хамгийн их асууж байна. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн тэтгэврийг 15 хувиар нэмнэ гэж заасан. Гэтэл 425.000 төгрөгийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхэд 490 орчим мянган төгрөг болно. Энэ нь зорилтод 500.000 төгрөг хүрэхгүй, нөгөө талаар 490.000 төгрөгийн тэтгэвэр 10.000 төгрөгөөр нэмэгдэх үү, мөн халамжийн тэтгэвэр нэмэгдэх эсэхийг тодруулсан юм.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүний асуултад өгсөн тайлбартаа, өнөөдрийн байдлаар 385 мянган хүн бүрэн тэтгэвэр авч байгаагаас 300 мянга орчим хүн 500.000-аас доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Эдгээр иргэдийн тэтгэврийг 500.000 төгрөгт хүргэнэ. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400.000 төгрөгт хүргэнэ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийг 84 мянган иргэн авч байна. Гишүүний асууж буй 490.000 төгрөгийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж олгохоор тооцсон. Халамжийн тэтгэврийн тухайд 288.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Цаашид тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлж байхаар төлөвлөсөн гэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудаас Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар тодруулга авав.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хариултдаа, “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банктай холбоотой нийт 8 үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан. Эдгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Мөн тодорхой хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирол барагдуулсан болон зээлийг эргэн төлүүлсэн талаарх тодорхой мэдээллийг АТГ-ын албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэлээ.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.