Увс аймаг дахь Цагдаагийн газрын сургагч ахлагч Г.Ядамсүрэн, ахлагч Г.Болдхүү нар энэ сарын 26-ны өдөр тус аймгийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа эзэнгүй гэр шатаж байсныг унтраан галыг аюулгүй болгон ажиллажээ.
Иймд иргэдийг гэр, орон байраа эзэнгүй орхих бол аюулгүй байдлаа ханган анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.