Зөрчил гаргасан 47 нэр дэвшигчид 660 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

2022-1-28
636

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлээр сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон нь хариуцлагын тогтолцоог сайжруулах үр нөлөөтэй байна.

Хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид нь санхүүжилт, хандив, зардлын зарцуулалтаа олон нийтэд нээлттэй танилцуулж, холбогдох байгууллагад хянуулах үүрэгтэй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хамтран хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл буюу “Сонгуулийн хууль зөрчих” зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс 138, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс 32 нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, 25, 27 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэгт холбогджээ. 

Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлэх, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил үйлдсэн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн шийтгэл хүлээлгэнэ.

Дээр дурдсан зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдээс 44 нь улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон учир тэдгээрт нийт 630 сая төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулжээ. Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тухайд одоогийн байдлаар 3 нэр дэвшигч дээр дурдсан зөрчлийн улмаас 30 сая төгрөгийн торгуулийн шийтгэл аваад байгаа бөгөөд зөрчлийн зарим хэрэг шалган шийдвэрлэх шатандаа явж байна. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.